Олон улсын чансаа тогтоох анхдугаар тэмцээнд Г.Булганхан түрүүллээ
ДШХМ Г.Булганхан түрүүлж, ДШХМ Б.Эрхэс, Э.Энх-Од, ДШХДМ Б.Тэнүүнболд, ДШХДМ Т.Номиндалай нар удааллаа.
Мэдээллийн алба

Монголын шатрын холбооноос зохион байгуулж буй олон улсын чансаа тогтоох анхдугаар нээлттэй тэмцээн энэ сарын 13-16-нд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд ДШХМ Г.Булганхан түрүүлж, ДШХМ Б.Эрхэс, Э.Энх-Од, ДШХДМ Б.Тэнүүнболд, ДШХДМ Т.Номиндалай нар удааллаа.
Мөн тус тэмцээнд оролцсон 23-аас доош насны олон улсын чансаагаар 1800-аас дээш чансаатай Г.Булганхан, 1800-аас доош чансаатай ДШХДМ Б.Тэнүүнболд, З.Ангар нар ирэх сарын 12-16-нд БНХАУ-ын Харбин мужийн Хейлонгджанг хотод болох “BOYI Cup” тэмцээнд зардлаа даалгаж оролцох эрхийн эзэн болсон байна.


















