Олон улсын экспертүүдийн сургалт боллоо
Сургалтад 11 сургагч багш хамрагдав.
Мэдээллийн алба

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэй хэрэгжүүлж байгаа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг боловсронгуй болгох, чадавхийг бэхжүүлэх”- төслийн II шатны үйл ажиллагааны хүрээнд Олон улсын экспертүүдийн сургалтыг 2016 оны гуравдугаар сарын 28, 31 болон энэ сарын 1-ний өдрүүдэд ШШГЕГ-т зохион байгууллаа.
Сургалтад АНУ-ын Темплийн их сургуулийн хуулийн профессор Жонатан Липсон болон Нидерландын Маастрихтын их сургуулийн профессор Освалд Янсен нар Захиргааны хэргийн шүүхээс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын эсрэг гаргасан шийдвэрийг гүйцэтгэх, хуулийн этгээд, санхүүгийн байгууллага төлбөрийн чадваргүй болох, дампуурах, дундын өмчлөлийн эд хөрөнгө болон барьцаанд буй эд хөрөнгө зэрэг гуравдагч этгээдийн сонирхолтой хамаарах асуудлууд зэрэг сэдвээр лекц уншиж, төслийн хоёр дахь шатны сургалтыг зохион явууллаа. Сургалтад 11 сургагч багш хамрагдав.


















