Олон улсын эмч нарын баг иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 50 жилийн ойг угтан Батлан хамгаалах яам, Монгол Улсын зэвсэгт хүчний жанжин штаб, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн 24 орны “HSSE MEDCAP” эмнэлгийн эмч нар үнэ төлбөргүй иргэдэд үйлчилж байна.
Мэдээллийн алба

"KHAAN QUEST-2015" Олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагын хүрээнд тус эмнэлгийн эмч нар дүүргийн 5000 гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах юм. Одоогоор 3800 гаруй иргэнд үзлэг шинжилгээ хийгээд байгаа бөгөөд дүүргийн 17 дугаар хороо буюу Шар хадны 79 дүгээр сургуулийн байранд тус эмнэлгийн баг байрлаж байгаа аж.
Дашрамд дурдахад, “Che medcap” эмнэлгийн эмч нар физик эмчилгээ, шүд, нүд, чих, хамар хоолой, дотор, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүд, арьс харшил /гоо засал/, эхо, мэдрэл зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт иргэдийг хамруулж байгаа юм. Үзлэг энэ сарын 27-ны өдрийг дуустал хийгдэнэ гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.