Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олон улсын эмнэлэгийн баг иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо үзүүлж байна

“Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих үйл ажиллагааны хээрийн сургалт дадлагын хүрээнд хүмүүнлэгийн тусламжийг Хан-Уул дүүргийн иргэдэд үзүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын эмнэлэгийн баг иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо үзүүлж байна
Олон улсын эмнэлэгийн баг иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо үзүүлж байна. Зураг: МҮОНРТ

“Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих үйл ажиллагааны хээрийн сургалт дадлагын хүрээнд хүмүүнлэгийн тусламжийг Хан-Уул дүүргийн иргэдэд үзүүлж байна. Тодруулбал, Олон улсын эмнэлэгийн баг, Монголын эмнэлэгийн багтай хамтран эрүүл мэндийн үзлэг, оношлогоог Хан-Уул дүүргийн долдугаар сургууль дээр явуулж байна. Энэ удаагийн үзлэг, оношлогоогоор Хан-Уул дүүргийн 9, 10, 16 дугаар хорооны иргэдийг, тэр дундаа нэн тэргүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эмнэлэгийн оношлогоо, үзлэг, эмчилгээнд хамруулах бөгөөд долоо хоногт нийт 4200 гаруй иргэнд эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 20-25 иргэнд гэрээр нь явж, эмнэлэгийн тусламж үзүүлэхээр ажиллаж байна. Арга хэмжээг 2016 оны тавдугаар сарын 23-нд албан ёсоор нээсэн бөгөөд нээлтэд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг, “Хааны эрэлд-2016” Монголын талын сургуулийн удирдагч, хурандаа Л.Гансэлэм болон олон улсын сургуульд оролцогч орнуудын удирдлагууд болон цэргийнхэн, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нар оролцсон юм.

Нээлтэд олон улсын сургуулийн Монголын талын сургуулийн удирдагч, хурандаа Л.Гансэлэм хэлсэн үгэндээ "“Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт бодлогын хүрээнд Олон улсын цэргийн сургалтад оролцож байгаа эмнэлгийн бүрэлдэхүүн Хан-Уул дүүргийн 7 дугаар сургууль дээр үйл ажиллагаа явуулж байна. Ард иргэд болон хилийн цэргийн үйл ажиллагааг бэхжүүлэх, олон улсын цэргийн хамтарсан сургуулийг иргэдэд сурталчлах ажлын хүрээнд Олон улсын цэргийн эмнэлгийн баг, Хан-Уул дүүргийн зарим хороодод эрүүл мэндийн үзлэг үйлчилгээг явуулж ажиллана" гэж онцолсон юм.

“Хааны эрэлд” сургуулийн эмнэлгийн баг бүрэлдэхүүн сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын 80 гаруй мянган иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус арга хэмжээгээр олон улсын цэргийн эмч нар харилцан туршлага солилцож, нарийн мэргэжлийн үзлэг оношлогоог хийж байна.

Эх сурвалж: БХЯ

Хуваалцах