Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Эрчим хүчний яам, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК хамтран “Дулаан хангамжийн хөгжил, шинэчлэл, шинэ технологи” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Эрчим хүчний яам, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК хамтран “Дулаан хангамжийн хөгжил, шинэчлэл, шинэ технологи” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Энэхүү семинарт “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн урилгаар БНСУ, Данийн вант Улс, Литва Улс, ОХУ, “Дэлхийн банк”-аас дулааны эрчим хүчний салбарын төлөөлөгчид оролцсон юм. Эрчим хүчний зохицуулах хороог төлөөлж Үнэ тарифын бодлого зохицуулалтын хэлтэс болон Тусгай зөвшөөрлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо. Тус эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд дулаан хангамжийн өнөөгийн байдал, цаашдын хөгжил, техник технологийн өөрчлөлт шинэчлэлт, шинэ, оновчтой шийдлүүдийн талаарх сэдвүүдийг хөндөн ярилцаж санал бодлоо солилцон, зөвлөмж гаргав хэмээн Эрчим хүчний зохицуулах хорооны цахим хуудаснаа мэдээллээ.


















