Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
Монгол Улсын Засгийн газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх Хууль зүйн яамны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Хууль сахиулахуйн инноваци” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх Хууль зүйн яамны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Хууль сахиулахуйн инноваци” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 2014 оны аравдугаар сарын 8-нд Төрийн ордны Их танхимд Хууль зүйн яам, ХБНГУ-ын Ханнс-Зайделын сантай хамтран зохион байгуулахаар болжээ.
Тус хурлыг их сургуулийн түүхт 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд хуралд яам, агентлаг, хууль сахиулах байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, төв, төрийн бус байгууллага, гадаад, дотоодын эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, шинжээч, практикийн ажилтнууд зэрэг өргөн төлөөллийг оролцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Хурлаар хууль сахиулах салбарт шинжлэх ухааны ололт, инноваци нэвтрүүлэх, түүнийг хөгжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлж, шинэ санал, санаачилгыг дэмжиж, инновацийн тогтолцоог бий болгох, төлөвшүүлэх хүрээнд зөвлөмж гаргах юм.


















