Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олон улсын эрдэмтэд чуулна

Энэхүү хурал нь Монгол орны төдийгүй гадаадын өндөр хөгжилтэй улсуудад хийгдэж буй судалгааны ажлын шинэлэг үр дүнг харилцан танилцуулах, цаашдын хамтын ажиллагааны суурийг тавихад чухал ач холбогдолтой юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын эрдэмтэд чуулна
Олон улсын эрдэмтэд чуулна. Зураг: МҮОНРТ

ШУА-ийн Хими, Химийн Технологийн Хүрээлэн уламжлалт 4 дэх удаагийн “Байгалийн түүхий эдийн химийн судалгаа болон боловсруулалт” олон улсын хурал энэ сарын 8-ны өдрийн 08.30 цагт “Blue sky” зочид буудалд эхэлнэ. Уг хуралд ургамал, биологийн болон эрдэс түүхий эдийн онцлог, химийн судалгааны талаар 40 гаруй аман илтгэл, 50 гаруй ханан илтгэл хэлэлцэгдэнэ.

Хуралд гадаадийн 6 орны (АНУ, ХБНГУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Япон) 40 гаруй, Монголын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 150 гаруй эрдэмтэн, судлаачид хамрагдана. Хуралд БНСУ-ын Шинжлэх Ухаан Технологийн Хүрээлэнгийн (KIST) дэд ерөнхийлөгч доктор Тае Хүн Лим (Tae Hoon Lim), БНСУ-ын Цахиуран хагас дамжуулагчийн хүрээлэнгийн захирал доктор Жүнён Чан (Joonyeon Chang), ХБНГУ-ын Дрездений Техникийн Их Сургуулийн Органик химийн салбарын эрхлэгч Профессор Кноелкер (H.J.Knoelker), БНХАУ-ын Ченгду-гийн Биологийн Хүрээлэнгийн орлогч захирал Гуолин Жан (Guolin Zhang) зэрэг салбартаа нэр хүндтэй гадаадын эрдэмтэн судлаачид урилгаар илтгэл тавина.

Энэхүү хурал нь Монгол орны төдийгүй гадаадын өндөр хөгжилтэй улсуудад хийгдэж буй судалгааны ажлын шинэлэг үр дүнг харилцан танилцуулах, цаашдын хамтын ажиллагааны суурийг тавихад чухал ач холбогдолтой юм.

Монгол орны биологийн болон эрдсийн гаралтай түүхий эдийн судалгаа нь манай улсын шинжлэх ухаан технологийн хөгжлийн бодлогод чухал байрыг эзэлдэг бөгөөд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн зохион байгуулдаг энэхүү хурал нь энэ чиглэлээр манай улсад хийгдэж буй судалгааны ажлыг тоймлон багтааж чаддагаараа манай судлаачдын харилцан бие биенээсээ суралцах, шинэ мэдээлэл олж авах боломжийг хангадаг.

Хуваалцах