Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн, Иргэний хэргийн танхимын шүүгч Х.Эрдэнэсувд, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг нар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /ОУЭЗХБ/-ын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн, Иргэний хэргийн танхимын шүүгч Х.Эрдэнэсувд, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг нар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /ОУЭЗХБ/-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад ОУЭЗХБ-ын зөвлөх Сара Вуудкок, ОУЭЗХБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн менежер Н.Одонтуяа, Хөтөлбөрийн зохицуулагч Б.Баясгалан, Төслийн зохицуулагч С.Агьзул нар оролцож, “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-өө танилцуулж, төслийн хүрээнд хэрхэн хамтарч ажиллах боломжтой талаараа санал солилцлоо.

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх

Хуваалцах