Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олон улсын эрүүл мэндийн дүрмийн ширээний дасгал сургуулилт болж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн 37 орны хэмжээнд томуугийн цар тахлын бэлэн байдлыг хэрхэн хангаж буйг шалгах ширээний дасгал сургуулилт 2019 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр болж, Монгол Улс оролцож байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын эрүүл мэндийн дүрмийн ширээний дасгал сургуулилт болж байна
Олон улсын эрүүл мэндийн дүрмийн ширээний дасгал сургуулилт болж байна. Зураг: МҮОНРТ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн 37 орны хэмжээнд томуугийн цар тахлын бэлэн байдлыг хэрхэн хангаж буйг шалгах ширээний дасгал сургуулилт 2019 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр болж, Монгол Улс оролцож байна.

Дасгал сургуулилтад салбар хоорондын байгууллагын төлөөллүүд, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Онцгой байдлын ерөнхий газар, мал эмнэлэг, МХЕГ, Хилийн мэргэжлийн хяналтын газар зэрэг салбар хоорондын байгууллагын мэргэжилтнүүд оролцож Монгол Улсын Шадар сайдын А/08 тоот тушаалын дагуу үүссэн эрсдэл, нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудлын үед мэдээлэл солилцох, эрсдлийн үнэлгээ хийх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах талаар дасгал сургуулилт хийж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Хуваалцах