Олон Улсын эрүүл мэндийн дүрмийн Шуурхай хорооноос мэдэгдэл гаргав
Зика вируст халдварын тархалттай улс орнуудад бүртгэгдэж буй нярайн тархи жижгэрэх өвчин, мэдрэлийн эмгэгийн (Guillain-Barrй syndrome) өнөөгийн байдлыг хэлэлцэхээр ОУЭМД-ийн Шуурхай хороо хуралдаж, “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” хэмээн зарлалаа.
Мэдээллийн алба

Зика вируст халдварын тархалттай улс орнуудад бүртгэгдэж буй нярайн тархи жижгэрэх өвчин, мэдрэлийн эмгэгийн (Guillain-Barré syndrome) өнөөгийн байдлыг хэлэлцэхээр ОУЭМД-ийн Шуурхай хороо хуралдаж, “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” хэмээн зарлалаа. Мэдэгдэлд нярайн тархи жижигсэх өвчин мэдрэлийн эмгэгийн шалтгааныг тогтоох, тохиолдлын тодорхойлолт боловсруулах, мэдээлэл сурталчилгаа хийх, дамжуулагчийн тандалтыг өргөжүүлэх, Зика вируст халдвараас сэргийлэх вакцин, эм бэлдмэл үйлдвэрлэх, жирэмсэн болон төрөх насны эмэгтэйчүүдийн хяналтыг сайжруулах талаар зөвлөсөн байна. Тэрээр олон улсын аялал жуулчлал, худалдаа наймаанд хориг тавиагүй бөгөөд аялагчдад шумууланд хазуулахгүй байх талаар, онгоцонд шавжгүйтгэл хийж байх талаар зөвлөлөө.


















