Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олон улсын физикийн 55 дугаар олимпиадаас Монгол Улсын сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медалийн болзол хангалаа

Олон улсын Физикийн 55 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медалийн болзол хангаж, оролцсон бүх сурагчид маань медальт байранд шалгарсан сайхан амжилтыг үзүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын физикийн 55 дугаар олимпиадаас Монгол Улсын сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медалийн болзол хангалаа
Олон улсын физикийн 55 дугаар олимпиадаас Монгол Улсын сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медалийн болзол хангалаа. Зураг: МҮОНРТ

Олон улсын Физикийн 55 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медалийн болзол хангаж, оролцсон бүх сурагчид маань медальт байранд шалгарсан сайхан амжилтыг үзүүллээ.

Монгол Улсыг төлөөлж

  • Гүрбазарын Батбаяр (МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль 12 дугаар анги) МӨНГӨН МЕДАЛЬ

  • Эрхэмбаярын Ичинбат (МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль 11 дүгээр анги МӨНГӨН МЕДАЛЬ

  • Мөнхтулгын Мөнх-Оргил (1 дүгээр сургууль, 11 дүгээр анги) ХҮРЭЛ МЕДАЛЬ

  • Ганболдын Азжаргал (Сант сургууль, 12 хоёрдугар анги) ХҮРЭЛ МЕДАЛЬ

  • Дэлгэрсайханы Энхтөгс (Абсолют-Элит сургууль, 11 дүгээр анги) ХҮРЭЛ МЕДАЛЬ тус тус хүртлээ.

Багийн ахлагч

  • Г.Мөнхбаяр, МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, дэд профессор

  • М.Отгонбаатар, МУИС-ийн Физикийн тэнхимийн багш

Дасгалжуулагч багш

  • Ц.Гантөмөр, МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, профессор

  • Я.Мөнхсайхан, МУБИС-ийн багш, доктор

Ажиглагч багш

  • Н.Оюунчимэг, НЕБ-ын 1-р сургуулийн багш

  • Б.Булгамаа, МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн багш

  • Г.Буянхишиг, МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн багш

Шагнал гардуулах үйл ажиллагаа өнөөдөр буюу долоодугаар сарын 24-ний өдөр Монголын цагаар 20:00 цагт зохион байгуулагдана.

Хуваалцах