“Олон улсын гэр бүлийн өдөр” маргааш тохионо
Маргааш буюу энэ сарын 15-нд “Олон улсын гэр бүлийн өдөр” тохионо. НҮБ-ын ерөнхий Ассамлей 1994 оноос эхлэн энэ өдрийг гэр бүлийн баяр болгох тогтоол баталсан байна.
Мэдээллийн алба

Маргааш буюу энэ сарын 15-нд “Олон улсын гэр бүлийн өдөр” тохионо. НҮБ-ын ерөнхий Ассамлей 1994 оноос эхлэн энэ өдрийг гэр бүлийн баяр болгох тогтоол баталсан байна.
Гэр бүлийн өдрийг бий болгосноор НҮБ-ээс зохион байгуулж байгаа нийгмийн хамгийн жижиг нэгж болох гэр бүлд хандсан төслийн хэрэгжилтэд олон түмний анхаарлыг хандуулахыг зорьжээ. Гэр бүлийн өдрийг тэмдэглэхдээ жил бүр өөр өөр сэдэв сонгодог. Жишээ нь, 2005 онд гэр бүлийн өдрийг тэмдэглэхдээ “Гэр бүлийн амьдралд ДОХ, ХДХВ-ийн нөлөө”, 2007 онд “Гэр бүл ба хөгжлийн бэрхшээлтэй иргэн” гэдэг сэдвээр арга хэмжээ зохион байгуулжээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүр сонгосон сэдвийн дагуу илгээлт гаргадаг байна.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран маргааш 09:00 цагаас гэр бүлийн өдрийг Соёлын төв өргөөнд тэмдэглэхээр болжээ. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцож үг хэлэх юм байна. Арга хэмжээний үеэр гэр бүлийн талаар төрөөс баримталж байгаа бодлого, гэр бүлийн жилийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээллийг өгөх аж.


















