Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Олон улсын хэмжээнд амны хаалтын хомстол үүсэж болзошгүйг анхаарууллаа

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас шинэ төрлийн коронавирусын тархалттай холбоотойгоор олон улсын хэмжээнд амны хаалтын хомстол үүсэж болзошгүй байгааг анхааруулжээ. Хятад улсад шинэ төрлийн коронавирус дэгдсэнээс

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын хэмжээнд амны хаалтын хомстол үүсэж болзошгүйг анхаарууллаа
Олон улсын хэмжээнд амны хаалтын хомстол үүсэж болзошгүйг анхаарууллаа. Зураг: МҮОНРТ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас шинэ төрлийн коронавирусын тархалттай холбоотойгоор олон улсын хэмжээнд амны хаалтын хомстол үүсэж болзошгүй байгааг анхааруулжээ. Хятад улсад шинэ төрлийн коронавирус дэгдсэнээс хойш амны хаалтын эрэлт 100 дахин нэмэгдээд байна.

Швейцарын Женев хотноо Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын тэргүүн ТедросАданом шинэ төрлийн коронавирусын тархалттай холбоотой ээлжит мэдэгдлийг хийсэн байна. Энэ үеэр тэрээр олон улсын хэмжээнд халдварт өвчнөөс хамгаалах хувцас, хэрэгслийн хомсдол үүсэж болзошгүй байгааг анхааруулжээ. Үүн дотор амны хаалт буюу маск багтаж байгаа юм. ТедросАданом халдварт өвчнөөс хамгаалах эрүүл мэндийн хэрэглэлийн үнэ 20 дахин өсөөд байгааг хэлснээс гадна олон улсын хэмжээн дэх амны хаалт болон амьсгалын аппаратын нөөц Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага болон түнш байгууллагуудын хэрэгцээнд хүрэлцэхээргүй байгааг анхааруулсан юм.

Тэрээр мөн халдварт өвчинтэй тэмцэж буй эрүүл мэндийн ажилчдыг шаардлагатай эмнэлгийн хэрэглэлээр хангахыг юун түрүүнд чухалчилж байгааг онцолжээ. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас улс орнуудыг эрэлт хэрэгцээ өндөртэй байгаа эмнэлгийн бараа бүтээгдэхүүн, хэрэглэлийн хангамжийг шударга, зүй зохистойгоор зохион байгуулахыг уриалж, зах зээл дэх тэнцвэрт байдлыг хадгалахыг хичээж хэрэгтэйг хэлсэн байна. Сонирхуулахад, дэлхийн тэргүүлэх 15 судалгааны байгууллага эрүүл мэндийн үйлчилгээ нь тааруу улс орнуудтай хамтран ажиллахад бэлэн байгаа юм. Япон, АНУ, Хонгконг болон Тайландын их сургуулиуд болон эрүүл мэндийн судалгааны байгууллагад багтаж байна.

Хуваалцах