Олон улсын хэмжээнд “эмзэг”, бүс нутагт “ховордсон” хулан
Ерөнхий зүс нь хул, зун улаавтар, өвөл цайвар хул харагдаг.
Мэдээллийн алба

Хулан ховор зүйлд ордог. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “эмзэг”, бүс нутагт “ховордсон” зүйл хэмээн үнэлэгдсэн. Гэрийн адуутай харьцуулахад, толгой том, чих урт, сүүл зөвхөн үзүүрийн хэсэгтээ шингэхэн богино хялгастай.
Ерөнхий зүс нь хул, зун улаавтар, өвөл цайвар хул харагдаг. Мундаанаас сүүлний уг хүртэл зоо нуруу дагуу нарийхан хүрэн бор судалтай, дэл сүүлний хялгас нь бараан байдаг.



















