Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр энэ сарын 15-нд тохионо
Олон улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагаас 2019 оныг “Аюулгүй ухаалаг, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ”-ний жил болгож зарлажээ.
Мэдээллийн алба

Олон улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагаас 2019 оныг “Аюулгүй ухаалаг, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ”-ний жил болгож зарлажээ. Өнөөдөр Дархан-Уул аймгийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн гишүүн, орон тооны бус зөвлөлүүд хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.
Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр энэ сарын 15-нд тохиох бөгөөд энэ хүрээнд бирж нэг цэгийн үйлчилгээний төвийн байранд 11.00 цагт Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийн нээлтийг хийн хэрэглэгчдэд мэргэжлийн байгууллагууд зөвлөгөө мэдээлэл өгөх юм.
Мөн чанарын аюулгүй байдал, арилжааны банкууд хэрэглэгч рүү чиглэсэн сургалтыг хийж хувийн эмнэлэг, эмийн сан, цахим тоглоомын газруудад хяналтыг явуулах юм байна.


















