Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиадаас хос хүрэл медаль авчээ

Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын хиймэл оюуны III олимпиад (IOAI 2026)-ын медаль гардуулах ёслол өнөөдөр болж, Монгол Улсын хоёр сурагч хүрэл медаль хүртлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиадаас хос хүрэл медаль авчээ
Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиадаас хос хүрэл медаль авчээ. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын хиймэл оюуны III олимпиад (IOAI 2026)-ын медаль гардуулах ёслол өнөөдөр болж, Монгол Улсын хоёр сурагч хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, Хобби сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ү.Эрхэс, Амжилт кибер сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ нар тус олимпиадаас хүрэл медаль хүртсэн байна.

Тус олимпиадад дэлхийн 100 гаруй улсын 470 гаруй шилдэг сурагч оролцож, хиймэл оюун ухааны чиглэлээр мэдлэг, ур чадвараа сорьжээ. Монгол Улсыг төлөөлөн дөрвөн сурагч оролцсон бөгөөд ганцаарчилсан төрөлд машин сургалт, гүн сургалт болон хиймэл оюуны нарийн төвөгтэй бодлого бодож, багийн төрөлд хүн дүрст GALBOT роботыг программчлан өрсөлдсөн байна.

Хуваалцах