Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олон улсын Хиймэл оюуны хоёрдугаар олимпиадад 64 орны 320 гаруй сурагчид өрсөлдөнө

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдах олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпиадад оролцох Монгол Улсын баг өнөөдөр Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын Хиймэл оюуны хоёрдугаар олимпиадад  64 орны 320 гаруй сурагчид өрсөлдөнө
Олон улсын Хиймэл оюуны хоёрдугаар олимпиадад 64 орны 320 гаруй сурагчид өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдах олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпиадад оролцох Монгол Улсын баг өнөөдөр Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрлөө.

Монгол улсыг төлөөлж

  • Гантулгын Дөлгөөн (Монгол Коосэн Технологийн Коллеж, 11 дугаар анги)

  • Чинбатын Ирмүүн (Нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургууль, 12 дугаар анги)

  • рмекийн Нуртас (Нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургууль, 10 дугаа анги)

  • Уламбаярын Ивээлсайхан (Нийслэлийн ерөнхий боловсролын Путонхуя сургууль, 7 дугаар анги)

  • Нямсүхийн Цэнгэг (Нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургууль, 11 дүгээр анги)

  • Ерланы Хыдыр-Али (Нийслэлийн ерөнхий боловсролын 163 дугаар сургууль, 10 дугаар анги)

  • Сугаррагчаагийн Хангэрэл (Нийслэлийн ерөнхий боловсролын Оюунлаг сургууль, 11 дүгээр анги)

  • Үнэнтөгсийн Эрхэс (Нийслэлийн ерөнхий боловсролын Хобби сургууль, 10 дугаар анги) нар оролцоно.

Багийн ахлагч

  • З.Цолмон (МУИС-ийн Мэдээлэл, Компьютерийн Ухааны тэнхмийн багш, доктор)

  • М.Золжаргал (МУИС-ийн Мэдээлэл, Компьютерийн Ухааны тэнхмийн багш, доктор, дэд профессор)

2025 оны 8 дугаар сарын 2-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах энэхүү олимпиадад 64 орны 320 гаруй сурагчид оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдөнө.

Хуваалцах