Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олон улсын химийн 58 дахь олимпиадад 90 гаруй улсын 1000 орчим оролцогч оюун ухаанаа сорин өрсөлдөнө

Олон улсын химийн 58 дахь олимпиадад оролцох Монгол Улсын баг Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотыг зорилоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын химийн 58 дахь олимпиадад 90 гаруй улсын 1000 орчим оролцогч оюун ухаанаа сорин өрсөлдөнө
Олон улсын химийн 58 дахь олимпиадад 90 гаруй улсын 1000 орчим оролцогч оюун ухаанаа сорин өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Олон улсын химийн 58 дахь олимпиадад оролцох Монгол Улсын баг Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотыг зорилоо.

Монгол Улсыг төлөөлөн оролцох багийн бүрэлдэхүүнд:

  • М.Одгэрэл (Бага Тэнгэр сургуулийн 12-р ангийн сурагч)

  • Б.Мэндбаяр (Шинэ Монгол сургуулийн 12-р ангийн сурагч)

  • Б.Мөнх-Энэрэл (Сант сургуулийн 11-р ангийн сурагч)

  • Н.Ариунгоо (Шинэ Монгол сургуулийн 11-р ангийн сурагч)

Ахлах дасгалжуулагч: Г.Отгондэмбэрэл (ХААИС)

Дасгалжуулагч: Б.Сүхбаатар (МУИС), Б.Туяагэрэл (МУИС), Б.Баярбаясгалан (ШМТИС), Д.Бамбар (АХШУТИС)

2026 оны 7 дугаар сарын 10–19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсад зохион байгуулагдах Олон улсын химийн 58 дахь олимпиадад 90 гаруй улсын 1000 орчим оролцогч оюун ухаанаа сорин өрсөлдөнө

Хуваалцах