Олон улсын хоккейн холбоо багуудын чансааг гаргажээ
Олон улсын хоккейн холбоо (IIHF) шигшээ багуудынхаа шинэчилсэн чансааг гаргалаа. Чансааг Шведийн шигшээ баг 3990 оноогоор тэргүүн байраа хадгалсан бол Финланд 3955, ОХУ 3915 оноогоор удаалжээ.
Мэдээллийн алба

Олон улсын хоккейн холбоо (IIHF) шигшээ багуудынхаа шинэчилсэн чансааг гаргалаа. Чансааг Шведийн шигшээ баг 3990 оноогоор тэргүүн байраа хадгалсан бол Финланд 3955, ОХУ 3915 оноогоор удаалжээ.
Беларусын Минск хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Оросын хоккейчид дөрөвдүгээр байраас гуравдугаар байр руу дэвшсэн байна. Олон улсын хоккейн холбооны чансаанд 49 улс жагссанаас Монгол Улсын шигшээ баг 260 оноогоор сүүлийн байрт эрэмбэлэгджээ. Манай улсын шигшээ баг сүүлийн хоёр жил дараалан Азийн хоккейн холбооноос зохион байгуулдаг “Сhallenge Cup” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн юм.


















