Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Олон улсын хоолны үзэсгэлэн нээгдэнэ

Засаж тохижуулсан зургаан хэсэг талбайд зохион байгуулагдах тус олон улсын хоолны өдөрлөгт Монгол Улсын үндэсний хоолны асар ажиллах юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын хоолны үзэсгэлэн нээгдэнэ
Олон улсын хоолны үзэсгэлэн нээгдэнэ. Зураг: МҮОНРТ

Олон улсын хоол болон хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн БНСУ-ын Чонан хотын ЧонанСамгори дахь Тема цэцэрлэг, Жүнгнам дүүргүүдэд энэ сарын 30-аас ирэх есдүгээр сарын 15-ыг дуустал засаж тохижуулсан зургаан талбайд зохион байгуулах гэж байна.

Өмнөд Солонгос улсыг зорин ирэх жуулчдын тоог өсгөх зорилготой энэ удаагийн үзэсгэлэнд Солонгосын уламжлалт хоол хүнсийг сурталчилан таниулахаас гадна, уламжлалт соёл урлагийн тоглолтыг өдөр тутам зохион байгуулах гэнэ.

Мөн үзэсгэлэнгийн үеэр хоол амтлуулахаас гадна цэцэгсийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх ажээ.

Засаж тохижуулсан зургаан хэсэг талбайд зохион байгуулагдах тус олон улсын хоолны өдөрлөгт Монгол Улсын үндэсний хоолны асар ажиллах юм байна.

Түлхүүр үг:Олон улсын хоолны үзэсгэлэн Сөүл хотнооСолонгос
Хуваалцах