Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенциудад нэгдэн орохыг дэмжлээ
Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь 8 конвенцид нэгдэн орсон Азийн анхны орнуудын нэг. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай 88, Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай 181 дүгээр конвенцид нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцө
Мэдээллийн алба

Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь 8 конвенцид нэгдэн орсон Азийн анхны орнуудын нэг. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай 88, Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай 181 дүгээр конвенцид нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо.
Энэ хоёр конвенцид нэгдэн орсноор олон улсын хамтын ажиллагаа өргөжиж, хөдөлмөр эрхлэлтийн бүтэц, тогтолцоог боловсронгуй болгох, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр олон улсын байгууллагуудаас үзүүлэх техникийн туслалцаа нэмэгдэнэ.
Хувийн хөдөлмөрийн албадыг эрх зүйн нэгдсэн зохицуулалттай, бүртгэлтэй болгосноор үйлчлүүлэгч, зуучлуулагчдын хөдөлмөр, нийгмийн эрх ашгийг хамгаалах, хууль бус хөдөлмөр эрхлэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.


















