Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэмцээнд дэд байрт шалгарчээ
Ази-Номхон далайн бүс нутгийн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын мэдээлэл технологийн уралдаанд Монгол залуус оролцож багаараа дэд байранд оржээ.
Мэдээллийн алба

Ази-Номхон далайн бүс нутгийн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын мэдээлэл технологийн уралдаанд Монгол залуус оролцож багаараа дэд байранд оржээ. Энэ тэмцээнд манай улсын залуус хоёр дахь удаагаа оролцоод өндөр амжилт үзүүлсэн байна. Богино хугацаанд ийм амжилт гаргаж байсан баг цөөхөн байдгийг тэмцээний оролцогч Б.Ангараг-Эрдэнэ хэллээ.
БНСУ-ын Засгийн газраас санаачлан зохион байгуулдаг тэмцээн дөрвөн төрөлд болдог. Харааны болон нь сонсголын бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд нэг баг болон оролцож байсан бол энэ жил багаараа хоёрдугаар байранд орсон байна.


















