Олон улсын хүмүүнлэгийн байгууллага малчдад тусална
ХХААЯ-нд ирсэн хамгийн сүүлийн мэдээллээр улсын хэмжээнд 125 мянга орчим мал хорогдоод байна.
Мэдээллийн алба

ХХААЯ-нд ирсэн хамгийн сүүлийн мэдээллээр улсын хэмжээнд 125 мянга орчим мал хорогдоод байна. Тухайлбал, Архангай аймагт 19 мянга, Сүхбаатар аймагт 18 мянган мал хорогдсон байна. Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт нутгийн 70 орчим хувь нь цасан бүрхүүлтэй 18 аймгийн 98 сум зудын байдалтай байна. Эдгээр сумын малчдад олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас тусламж хүргүүлж эхэлжээ.
Ихэнх нутгаар цас их орсонтой холбогдуулан Засгийн газраас малчдад үнэгүй өвс, тэжээл хүргүүлэх ажлыг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд Улсын нөөцөөс 10 мянган тонн өвсийг үнэ төлбөргүй, 7.3 тонн өвсийг 50 хувь үнийг нь хямдруулж малчдад хүргүүлсэн. Цаашдаа Засгийн газар өвс, тэжээлийн үнийг өсгөхгүй байх бодлогыг баримталж байгааг ХХААЯ-наас мэдээллээ.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарч байна. Энэ байдал цаашдаа үргэлжилвэл хаврыг малын хорогдол багатай давах боломж байгааг тэрээр мөн хэлж байлаа.


















