Олон улсын хурал, сургалт болно
Ази, номхон далайн орнуудын анагаах ухааны сэтгүүлүүдийн холбоо, Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны сэтгүүлүүдийг индексжүүлэх байгууллагын хамтарсан “Олон улсын хурал, сургалт”-ыг Монгол улсад анхлан зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Тус олон улсын хурал, сургалт энэ сарын 13-17-ны өдрүүдэд болох бөгөөд хурал, сургалтад Ази, номхон далайн бүсийн 15 орны 50, манай орны 150 гаруй төлөөлөгч оролцох аж.
Манай улсад анхлан зохион байгуулж буй энэ удаагийн олон улсын хурал анагаахын сэтгүүлүүдийн өнөөгийн стандарт болон хэтийн төлөв, олон улсын стандартад нийцсэн мэдээллийн нэгдсэн санг баяжуулах, анагаах ухааны эрдэм судлалын ажлын чанар үр дүнг сайжруулахад зөвхөн Монголын төдийгүй Ази, Номхон Далайн бүсийн хэмжээнд чухал ач холбогдолтой ажээ.