Олон улсын хөрсний өдөр тохиож байна
2015 оныг олон улсын хөрс хамгаалах жил болгон зарласан. Харин өнөөдөр олон улсын хөрсний өдөр тохиож байна. Хөрс бол экологийн тэнцвэрт байдлыг хангадаг байгалийн хамгийн чухал баялаг, нөөц.
Мэдээллийн алба

2015 оныг олон улсын хөрс хамгаалах жил болгон зарласан. Харин өнөөдөр олон улсын хөрсний өдөр тохиож байна. Хөрс бол экологийн тэнцвэрт байдлыг хангадаг байгалийн хамгийн чухал баялаг, нөөц. Тиймээс олон нийтийн анхаарлыг хөрс хамгаалах, хөрс судлал чиглэл рүү хандуулах шаардлагатайг судлаачид хэлж байна.
Хөрс хамгаалах асуудлыг манай улс 10 гаруй жилийн өмнөөс эрчимтэй хэлэлцэж эхэлсэн. Гэвч одоог хүртэл бодлогын хүрээнд хамгаалж чадаагүй, харин ч бүр эсрэгээрээ нийт нутгийн 70 гаруй хувь нь тодорхой хэмжээнд цөлжилтөд өртсөн гэсэн судалгаа байгаа юм.
Байгалийн хөрсийг дахин нөхөн сэргээх боломжгүй учраас судалгаа шинжилгээнд суурилж ашиглах шаардлагатай. Одоогоор дахин сэргээх боломжгүй хөрсийг сайжруулах, бүтцийг нь өөрчлөх зэргээр л арга хэмжээ авч байгаа юм. Нэгэнт л хүний олон төрлийн үйл ажиллагаанаас шалтгаалж хөрсний нөөц хомсдож байгаа учраас түүнд дэлхий нийтээрээ анхаарах цаг болсон гэдгийг Шинжлэх ухааны академийн Газарзүй гео-экологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан н.Доржготов хэллээ.


















