Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Чингисийн талбайд тэмдэглэнэ

Уламжлалын дагуу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Чингисийн талбайд тэмдэглэнэ

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Чингисийн талбайд тэмдэглэнэ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Чингисийн талбайд тэмдэглэнэ. Зураг: МҮОНРТ

Уламжлалын дагуу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 06 сарын 1-нд Чингисийн талбайд тэмдэглэнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 32 асрамж халамжийн төвүүдэд хүмүүжиж буй хүүхдүүд, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн үйлчилгээний ажилтнууд, УБ хотын цагдаагийн болон Замын цагдаагийн ажилтан албан хаагчдын нийт 2000 хүүхдэд зориулсан урлагийн тоглолт, Засаг даргын бэлэг гардуулах арга хэмжээг уламжлал ёсоор зохион байгуулахаар ажиллаж байна.

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй 8-13, 14-18 насны нийт 128 хүүхдүүдийг хамруулсан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон үйлдвэртэй танилцуулах, “Сансрын орноор”, “Үлэг гүрвэлийн орноор аялуулах нэг өдрийн аялалыг зохион байгуулах гэж байна.

Хүчирхийлэлд өртсөний улмаас үйлчилгээ авсан 150 хүүхдийг үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглуулах, “Шидэт автобус” аяллыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Хуваалцах