Олон Улсын хүүхдийн наадам маргааш эхэлнэ
Олон Улсын Хүүхдийн VI Их наадам энэ сарын 25-30-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад болно.
Мэдээллийн алба

Олон Улсын Хүүхдийн VI Их наадам энэ сарын 25-30-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад болно. Энэхүү наадам нь Монгол туургатны их наадам нэрийн дор зохион байгуулагддагаараа онцлог. Тус наадамд Монгол Улсаас 126 хүний бүрэлдэхүүнтэй баг, тамирчид спортын есөн төрөлд хүч сорих юм. Тэднийг үдэж, төрийн далбаа гардуулах ёслолын арга хэмжээ Спортын Төв Ордны гадна талбайд боллоо.


















