Олон улсын Морьт харвааны тэмцээнд Д.Отгонбямба хүрэл медаль хүртлээ
2016 оны 11 сарын 19-нд Казакстан улсын Шымкент хотод анх удаагаа зохион байгуулагдсан Олон улсын Морьт харвааны тэмцээнд Монгол улсын тамирчин Дүншигийн Отгонбямба амжилттай оролцож хүрэл медаль хүртлээ.
Мэдээллийн алба

Уг тэмцээнд Монгол, Казакстан, Киргизстан, Хятад зэрэг улс орны шилдэг тамирчид, морьтонгууд оролцсон томоохон наадам болж өндөрллөө.
Дараагийн жилүүдээс Казакстан улсын Засгын газрын дэмжлэгээр Үндэсний спортоо дэмжих зорилготойгоор Морьт харвааны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг хамтран зохион байгуулна гэж мэдэгдлээ.