Олон улсын музейн өдөр тохиож байна
Энэ өдрийг “Тэгш байдлын төлөөх музей” уриан дор тэмдэглэхээр Олон улсын музейн зөвлөлөөс шийдвэрлэжээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр олон улсын музейн өдөр тохиож байна. Энэ өдрийг “Тэгш байдлын төлөөх музей” уриан дор тэмдэглэхээр Олон улсын музейн зөвлөлөөс шийдвэрлэжээ. Музейн үйлчилгээг авах боломжгүй нийгмийн бүлэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд багтдаг. Монголын үндэсний музей энэ чиглэлд 2018 оноос эхлэн анхаарч байгааг тус музейн Боловсрол,олон нийттэй харилцах албаны дарга н.Оюунхишиг хэллээ.
Цар тахлын улмаас өнөөдрийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит 36 музей, мөн хувийн 10 гаруй музей галларей үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлээд байна.


















