Олон улсын музейн өдөр тохиож байна
1977 онд Олон улсын музейн зөвлөлийн 11 дүгээр ерөнхий бага хурлаас тавдугаар сарын 18-ныг музейн өдөр болгох шийдвэр гаргажээ.
Мэдээллийн алба

1977 онд Олон улсын музейн зөвлөлийн 11 дүгээр ерөнхий бага хурлаас тавдугаар сарын 18-ныг музейн өдөр болгох шийдвэр гаргажээ. Манай улс 2003 оноос тодорхой нэг уриан дор тэмдэглэж ирсэн. Энэ жил “Музей тогтвортой нийгмийн төлөө” уриатайгаар тэмдэглэж байна. Музей нь хүн төрөлхтний оюун ухаан, сэтгэл зүрхээрээ хөгжиж, төлөвших практик лаборатори. Мөн нийгмийн хөгжлийн амьд дуу хоолой болж байгааг гадны судлаачид онцолсон. Тэгвэл манай улсад энэ салбар хэрхэн хөгжиж байгаа талаар БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр ингэж ярилаа.


















