Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Олон улсын нислэгт зорчигчдын биеийн жинг шалгадаг болжээ

Европын агаарын тээврийн компаниуд нисэх онгоцны нислэгийн үеийн нийт жингийн талаарх үнэн зөв мэдээллийг цуглуулахын тулд шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын нислэгт зорчигчдын биеийн жинг шалгадаг болжээ
Олон улсын нислэгт зорчигчдын биеийн жинг шалгадаг болжээ. Зураг: МҮОНРТ

Европын агаарын тээврийн компаниуд нисэх онгоцны нислэгийн үеийн нийт жингийн талаарх үнэн зөв мэдээллийг цуглуулахын тулд шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна.

Тухайлбал, Финляндын "Фин эйр" компанийн хэвлэлийн төлөөлөгч Пайвит Тэллквистийн мэдээлж байгаагаар долоо хоног бүрийн мягмар болон лхагва гарагт "Хелсинки" олон улсын нисэх буудлаас зорчиж байгаа зорчигчдын жинг шалгаж, оруулах юм байна.

Уг хөтөлбөрт эхний ээлжинд 180 гаруй хүн сайн дураараа оролцож, биеийн жингээ шалгуулжээ. Цаашдаа 2000 хүнийг судалгаанд хамруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм. Онгоцны нийт жинг үзэх зорилгоор зохион байгуулсан уг хөтөлбөрт зохион байгуулагчдын хэлж байгаагаар тооцоолж байсныг бодвол олон хүн оролцлоо гэдгийг онцолж байна.

Энэ хөтөлбөрт оролцоход зөвхөн тухайн хүний биеийн жинг нууцлалтайгаар бүртгэн авах бөгөөд харин оролцогчийн холбогдох бусад мэдээллийг авахгүй юм байна. Одоогоор туршилтын шатандаа явж байгаа уг хөтөлбөрийг ирэх 2018 оноос албан ёсоор хэрэгжүүлэх юм.

Зөвхөн нийт онгоцны жинг бодитоор мэдэх боломжтойгоос гадна зорчигчдыг нас, хүйсээр нь ангилж, онгоцны дундаж жинг тооцож гаргах юм. Олон улсын онгоц үйлдвэрлэгч компаниуд 2009 онд Европын агаарын тээврийн аюулгүй байдлын агентлагаас гаргасан судалгааны дагуу онгоц болон бусад дагалдах хэрэгслүүдийг үйлдвэрлэдэг.

Харин "Фин эйр" бараг 20 жилийн өмнөх уг судалгааг шинэчлэн тогтоох, нислэгийн төлөвлөгөөг сайжруулахын тулд хамгийн сүүлийн үеийн бодит мэдээллийг гаргахаар зорьж байгаа юм.

Тус компани энэ хөтөлбөрөө 11 дүгээр сараас эхлүүлсэн нь бас учиртай. Өвлийн улиралд зорчигчдын хувцас зузаан байдаг нь онгоцны бодит жинг тооцоолоход тодорхой нөлөө үзүүлдэг байна.

Хуваалцах