Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олон улсын ойн өдрийг “Ой ба хүнс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ

Дэлхийн 5 тэрбум гаруй хүн ой модод, тэдгээрийн дагалдах баялгийг хүнс, анагаах ухааны зорилгоор болон өдөр тутмын ахуй амьдралдаа хэрэглэдэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын ойн өдрийг “Ой ба хүнс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ
Олон улсын ойн өдрийг “Ой ба хүнс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн санг хамгаалах, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах зорилгоор 2012 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдөр "Олон улсын ойн өдөр"-ийг тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг.Дэлхийн 5 тэрбум гаруй хүн ой модод, тэдгээрийн дагалдах баялгийг хүнс, анагаах ухааны зорилгоор болон өдөр тутмын ахуй амьдралдаа хэрэглэдэг.Энэ жилийн хувьд "Ой ба хүнс" гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.Уг өдөр бүх төрлийн ойн ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм гэж Ойн газраас мэдээллээ.

Хуваалцах