Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Олон улсын сансрын станц руу нисгэх гэж байсан Оросын "Союз" хөлөг ослын буулт хийжээ

Олон улсын сансрын станц руу нисгэх гэж байсан Оросын "Союз" хөлөг ослын буулт хийжээ. Пуужинг Казакстанаас хөөргөсөн ч амжилтгүй болж, хөөрснөөс хоёр минутын дараа ослын буулт хийсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын сансрын станц руу нисгэх гэж байсан Оросын "Союз" хөлөг ослын буулт хийжээ
Олон улсын сансрын станц руу нисгэх гэж байсан Оросын "Союз" хөлөг ослын буулт хийжээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын сансрын станц руу нисгэх гэж байсан Оросын "Союз" хөлөг ослын буулт хийжээ. Пуужинг Казакстанаас хөөргөсөн ч амжилтгүй болж, хөөрснөөс хоёр минутын дараа ослын буулт хийсэн байна.

Хөлгийн багийн гишүүд аюулгүй гэж албаныхан мэдээлж байна. ОХУ-ын сансрын нисгэгч Алексей Овчинин, АНУ-ын сансрын нисгэгч Тайлер Хейг нар сансрын хөлөгт баг болсон байна. Тэд Олон улсын сансрын станцад зургаан сарын үүрэг гүйцэтгэх байсан байна. Гэвч пуужин хөөрөх үеэр хөлгийн нэг хэсэг салж, нисгэсэн газраас 400 км-ийн зайтай газарт унаж, ослын буулт хийхэд хүрчээ.

Оросын талаас үүний шалтгааныг шалгаж тогтооно гэдгээ мэдэгджээ. Мөн ирэх хавар хөлгийн багийнхан Олон улсын сансрын станц руу шинэ нислэг хийнэ гэж Оросын сансар судлалын агентлаг мэдээлж байна.

Гэхдээ “Бүх зүйл аюулгүй гэдэгт итгэлтэй болохоос нааш дахин нисгэгчтэй пуужин хөөргөхгүй. Энэ бол өндөр технологитой холбоотой эрсдэл” гэж Оросын Шадар сайд Юри Боширов хэлсэн байна. Тэрбээр үүгээрээ "Союз" хөлгийн ослын буулт, нислэгт гарсан алдаа Орос, Америкийн харилцааг улам хурцатгах уу гэсэн асуултыг няцаасан гэж "ВВС" бичжээ.

Хуваалцах