Олон улсын сансрын станцад ажиллаж байсан 3 нисгэгч эх дэлхийдээ газардлаа
Олон улсын сансрын станцад ажиллаж байсан гурван нисгэгч даалгавраа амжилттай биелүүлээд эх дэлхийдээ эсэн мэнд газардсан байна.
Мэдээллийн алба

Олон улсын сансрын станцад ажиллаж байсан гурван нисгэгч даалгавраа амжилттай биелүүлээд эх дэлхийдээ эсэн мэнд газардсан байна.

"Союз-Эм-Эс 4" гэж нэрлэгдэх сансрын хөлөг Казакстаны Жезказган хотоос зүүн өмнөд зүгт 148 км-ийн зайд шүхрийн тусламжтайгаар газардсан юм.

Сансрын багийн бүрэлдэхүүнд ОХУ-ын сансрын нисгэгч Федор Юрчихин, НАСА агентлагийн сансрын нисгэгч Жек Фишер болон Пегги Уитсон нар багтаж буй юм.




















