Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Олон улсын сансрын станцын багт өөрчлөлт оржээ

Мягмар гарагт Олон улсын сансрын станцад командлал солилцож, НАСА болон “СпэйсИкс крью-3” багийн сансрын нисэгчдийг үдэх ёслол болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын сансрын станцын багт өөрчлөлт оржээ
Олон улсын сансрын станцын багт өөрчлөлт оржээ. Зураг: МҮОНРТ

Мягмар гарагт Олон улсын сансрын станцад командлал солилцож, НАСА болон “СпэйсИкс крью-3” багийн сансрын нисэгчдийг үдэх ёслол болжээ.

Багийн дөрвөн шинэ гишүүн тус станцад хэд хоногийн өмнө очсон, эрдэм шинжилгээний эхний туршилтуудаа эхэлсэн, лабораторийн болон үйл ажиллагааны бусад системийн үйл ажиллагаатай танилцах шатандаа байгаа гэж мэдээлж байна.

Олон улсын сансрын станцын одоогийн командлагч ТимМаршберн Оросын сансрын нисэгч Олег Артемьевт ажлаа хүлээлгэн өгчээ. Маршберн болон Америкийн сансрын нисэгчид энэ долоо хоногтоо багтан сансрын станцыг орхиж, дэлхийд эргэн ирэх юм байна.

Үүний зэрэгцээ Олон улсын сансрын станцад хэрэгжүүлж буй сансрын хөтөлбөрийн хүрээн дэх хамтын ажиллагаагаа ОХУ 2030 он хүртэл үргэлжлүүлнэ хэмээн АНУ найдаж байгааг НАСА-гийн тэргүүн Билл Нельсон мэдэгджээ.

Хуваалцах