Олон улсын шог зургийн уралдаан зарлалаа
Шог зураачид дээд тал нь таван бүтээлээр оролцох боломжтой. Харин өөр уралдаанд шагнал гардсан бүтээлийг хүлээн авахгүй юм байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс эхний гурван байрыг шалгаруулан, 1000, 750, 500 ам. долларын мөнгөн шагнал тус тус олгох юм.
Мэдээллийн алба

БНТУ-ын гурав дахь том хот болох Измир хотын захиргаанаас олон улсын шог зургийн уралдааныг анх удаа зарлажээ.
Уралдааны сэдэв “Олон улсын энх тайван ба хүүхэд” бөгөөд дүнг 9 дүгээр сарын 1-ний Олон улсын энх тайвны өдрөөр зарлах аж.
Шог зураачид дээд тал нь таван бүтээлээр оролцох боломжтой. Харин өөр уралдаанд шагнал гардсан бүтээлийг хүлээн авахгүй юм байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс эхний гурван байрыг шалгаруулан, 1000, 750, 500 ам. долларын мөнгөн шагнал тус тус олгох юм.
Бүтээл хүлээн авах сүүлийн хугацаа 8 дугаар сарын 1-ний өдөр.
Та уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.izmir.bel.tr/Cartoon/En хаягаас аваарай.


















