Олон улсын шүүх хилийн маргааныг шийдвэрлэжээ
НҮБ-ын Гаага дах олон улсын шүүх Перу Чилийн далайн хил хязгаартай холбоотой олон жилийн маргааныг эцэслэлээ. Одоогоос зургаан жилийн өмнө Перугийн талаас Гаагийн шүүхэд хандсанаар энэ хэргийн шүүх ажиллагаа эхэлсэн юм. Өчигдөр шүүгчид шийдвэрээ эцэслэн танилцуулсан бөгөөд энэ дагуу Номхон далайн за
Мэдээллийн алба

НҮБ-ын Гаага дах олон улсын шүүх Перу Чилийн далайн хил хязгаартай холбоотой олон жилийн маргааныг эцэслэлээ. Одоогоос зургаан жилийн өмнө Перугийн талаас Гаагийн шүүхэд хандсанаар энэ хэргийн шүүх ажиллагаа эхэлсэн юм. Өчигдөр шүүгчид шийдвэрээ эцэслэн танилцуулсан бөгөөд энэ дагуу Номхон далайн зарим хэсэг Перугийн мэдэлд орж байгалийн баялаг ихтэй эргийн дагуух нутаг Чилийн мэдэлд үлдсэн байна. Гэсэн ч Перугийн Ерөнхийлөгч Ольянта Умала олон улсын шүүхийн энэ шийдвэрийг хүлээн авч дагаж мөрдөхөө мэдэгдсэн байна. Харин Чилийн ерөнхийлөгч Себастьян Пиньера шүүхийн шийдвэр ингэж гарсанд харамсаж буйгаа илэрхийлжээ.


















