Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Олон улсын стандартад нийцсэн 200-250 км автозам тутамд үйлчилгээний байгууламж байгуулах 67 байршлыг тогтоов

Монгол Улсын Засгийн газар 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын бүс,олон Улсын болон Улсын чанартай авто зам дагуу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах үйлчилгээний цогцолборыг шинээр байгуулахад газар олгох шаардлагатай 67 б

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын стандартад нийцсэн 200-250 км автозам тутамд үйлчилгээний байгууламж байгуулах 67 байршлыг тогтоов
Олон улсын стандартад нийцсэн 200-250 км автозам тутамд үйлчилгээний байгууламж байгуулах 67 байршлыг тогтоов. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газар 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын бүс,олон Улсын болон Улсын чанартай авто зам дагуу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах үйлчилгээний цогцолборыг шинээр байгуулахад газар олгох шаардлагатай 67 байршлыг тогтоож, хэлэлцүүлэн батлууллаа.

Цаашид үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эрчимжүүлэх, тогтоосон байршлыг газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгуулах юм гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Хуваалцах