Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Олон улсын судалгааны төв байгуулах асуудлаар санал солилцов

Тонглун Сисулитыг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьсан Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгыг талархан хүлээж авлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын судалгааны төв байгуулах асуудлаар санал солилцов
Олон улсын судалгааны төв байгуулах асуудлаар санал солилцов. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад ажлын айлчлал хийж буй Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягийг тус улсын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Др.Тонглун Сисулит хүлээн авч уулзлаа.

Талууд Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны механизм, түүний дотор Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт, АСЕАН-ны Яриа хэлэлцээний түнш болох Монгол Улсын хүсэл эрмэлзэл, Далайд гарцгүй, хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв байгуулах асуудал болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгууль зэрэг олон асуудлаар илэн далангүй санал солилцов.

Тонглун Сисулитыг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьсан Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгыг талархан хүлээж авлаа.

Хуваалцах