Олон улсын тасалбарыг интернэтээр худалдаалж эхэллээ
УБТЗ-ын зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах үүднээс олон улсын тасалбарыг цахимаар борлуулж эхэлжээ. Тодруулбал, Москва, Бээжин, Эрээн чиглэлийн галт тэрэгний тасалбарыг цахимаар худалдаалж байгаа юм байна.
Мэдээллийн алба

УБТЗ-ын зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах үүднээс олон улсын тасалбарыг цахим хэлбэрээр борлуулж эхэллээ. Тодруулбал, Москва, Бээжин, Эрээн чиглэлийн галт тэрэгний тасалбарыг цахимаар худалдаалж байгаа юм байна. Цахимаар тасалбар захиалах иргэдийн хувьд www.eticket.ubtz.mn хаягаар тасалбараа захиалах боломжтой ажээ. Мөн цахим картаар төлбөрөө тушаах боломжтой болсон байна.


















