Олон улсын тавцанд олон улсын эрх давамгайлна
Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ Олон улсын тавцанд хүчний эрх биш олон улсын эрх давамгайлж, хамтын шийдвэр гаргахын төлөө байгаа талаараа Новгородск мужийн “Валдай” клубын хэлэлцүүлгийн үеэр мэдэгдлээ. Тэрбээр “ОХУ гол чухал шийдвэрийг аль нэг тусгаар улс, бүлэг улсуудын үзэж байгаагаар биш хамтын ү
Мэдээллийн алба

Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ Олон улсын тавцанд хүчний эрх биш олон улсын эрх давамгайлж, хамтын шийдвэр гаргахын төлөө байгаа талаараа Новгородск мужийн “Валдай” клубын хэлэлцүүлгийн үеэр мэдэгдлээ. Тэрбээр “ОХУ гол чухал шийдвэрийг аль нэг тусгаар улс, бүлэг улсуудын үзэж байгаагаар биш хамтын үндсэн дээр шийдэж боловсруулах нь зөв гэж үзэж байна. Түүнчлэн улс болгон, ард түмэн бүр өөрсдийн гэсэн онцлогтой, тэгш эрхтэй тул өөрийн хөгжлийг сонгож тодорхойлох эрхтэй” гэж хэлсэн үгэндээ тэмдэглэжээ.


















