Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Олон улсын тэргүүн нар Азийг зорилоо

Өнгөрсөн долоо хоногт олон улсын удирдагчид Египетэд хуран чуулж дэлхийн цаг уурын өөрчлөлтийн талаарх олон чухал асуудлыг хэлэлцлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын тэргүүн нар Азийг зорилоо
Олон улсын тэргүүн нар Азийг зорилоо. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт олон улсын удирдагчид Египетэд хуран чуулж дэлхийн цаг уурын өөрчлөлтийн талаарх олон чухал асуудлыг хэлэлцлээ.

Харин зарим орны тэргүүн нар үргэлжлүүлэн Азийн орнуудад болох дээд хэмжээний уулзалтуудад оролцохоор Зүүн Өмнөд Азийг зорин хөлгийн жолоо залсан мэдээлэл байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Египетэд НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх 27-р бага хуралд оролцож дуусаад баасан гарагийн үдэш Зүүн Өмнөд Азийн орнуудын удирдагчдын хуралдаанд оролцохоор Камбож улсыг зорин нисчээ.

Тус арга хэмжээ 11дүгээр сарын 11-нд Камбожийн нийслэл Пномпеньд нээлтээ хийж энэ амралтын өдрүүдэд үргэлжилж байгаа юм.

Зүүн Өмнөд Азийн орнуудын ассемблей Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам гэсэн 10 орны төлөөллөөс бүрддэг ч энэ жил Мьянмар улс 2021 онд цэргийн эргэлт хийж, удирдагчаар сонгогдсон Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чиг засгийн эрхээс огцруулсны дараа энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад уригдаагүй байна.

Дээрх гишүүн орнуудын удирдагчдаас гадна АНУ, Хятад, Өмнөд Солонгос, Японы удирдагчид мөн энэ арга хэмжээнд хүрэлцэн ирж уулзалт хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.

Дэлхийн томоохон гүрнүүдийн тэргүүн нар дээрх арга хэмжээнд оролцож дуусаад цааш Индонез улсад зохиогдох 20-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтыг зорин нисэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. 20-ын бүлгийн дээд хэмжээний 17 дахь уулзалт 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Индонезийн Бали аралд болох юм.

Хуваалцах