Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Олон улсын цахилгаан холбооны байгууллага 1865 онд байгуулагджээ

Олон улсын цахилгаан холбооны байгууллага нь 1865 оны энэ өдөр анх олон улсын телеграфын холбоо нэртэйгээр Францын нийслэл Парис хотноо байгуулагдаж байжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын цахилгаан холбооны байгууллага 1865 онд байгуулагджээ
Олон улсын цахилгаан холбооны байгууллага 1865 онд байгуулагджээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын цахилгаан холбооны байгууллага нь 1865 оны энэ өдөр анх олон улсын телеграфын холбоо нэртэйгээр Францын нийслэл Парис хотноо байгуулагдаж байжээ. Мөн НҮБ-ын хамгийн анхны төрөлжсөн байгууллагуудын нэг юм.

Байгууллагын төв нь Швейцарийн холбооны улсын Женев хотноо байрладаг. Өнөөдрийн байдлаар дэлхийн 193 орон гишүүнээр элсээд байгаа энэ байгууллагад Монгол Улс 1964 онд олон улсын цахилгаан холбооны байгууллагын гишүүн орон болжээ.

1992 оноос хойш радио, цахилгаан холбоо, хөгжил гэсэн гурван секторт хуваагдан олон улсад ашиглаж байгаа радио давтамж, хиймэл дагуулын орбит, асар хурдтай өргөнжин тэлж байгаа мэдээлэл, цахилгаан холбооны дэд бүтэц, системүүд мөн тэдгээрийн аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлт гэх мэт олон чиглэлээр дэлхийн улс оронтой идэвхтэй хамтын ажиллагаа явуулдаг салбарын тэргүүлэгч байгууллага юм.

Хуваалцах