Олон улсын цэргийн биатлоны тэмцээн хойд хөршид болж байна
Олон улсын цэргийн биатлоны тэмцээн ОХУ-ын Москва хотод болж байна.
Мэдээллийн алба

Олон улсын цэргийн биатлоны тэмцээн ОХУ-ын Москва хотод болж байна. Энэ сарын 1-ний өдөр эхэлсэн тэмцээнд нийт 17 орны баг тамирчид оролцож байгаа юм. ОХУ, Азербайжан, Ангол, Армен, Беларус, Венесуэл, Египт, Энэтхэг, Казахстан, Киргиз, БНХАУ, Кувейт, Монгол, Никарагуа, Серб, Пакистан, Тажикстан улсын багууд багтсан юм. Мөн Иран, Вьетнам, БНСУ, Мьянмар, Туркменстан ба Бразил улсын цэргийн төлөөлөгчид ажиглагчаар оролцож байгаа ажээ. Тэмцээний нэгдсэн дүн энэ сарын 15-нд албан ёсоор гарах юм.


















