Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олон улсын цэргийн хөгжмийн наадамд оролцож байна

ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн БНСУ-ын Чангвон хотод зохион байгуулагдаж байгаа олон улсын цэргийн хөгжмийн наадамд оролцож байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын цэргийн хөгжмийн наадамд оролцож байна
Олон улсын цэргийн хөгжмийн наадамд оролцож байна. Зураг: МҮОНРТ

ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн БНСУ-ын Чангвон хотод зохион байгуулагдаж байгаа олон улсын цэргийн хөгжмийн наадамд оролцож байна.

Хөгжмийн наадам энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилсэн бөгөөд ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн дарга, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүх нарын албаныхан удирдан оролцсон юм.

Энэ хамт олон дэлхийн орнуудад цэрэг эрсийнхээ найрал хөгжмийг танилцуулах хөгжмийн наадамд амжилттай оролцож иржээ. Тухайлбал, 2000 онд БНАСАУ-ын “Хаврын баяр” урлагийн наадам, 2002, 2006, 2007 онд БНСУ-ын Вонжу, Жэнь-Хайе хотуудад, 2007 онд ХБНГУ-ын Берлин, Кёлн, 2010 онд Бремен, 2011 онд Алсфельд, Нооёштат, Хээсэн, Шотландын Единбург, ОХУ-ын Хабаровск хотуудад зохиогдсон Олон Улсын Цэргийн үлээвэр хөгжмийн наадамд амжилттай оролцож эх орныхоо хөгжмийн урлагийг дэлхийн улс орнуудад сурталчлан, наадмуудаас өндөр үнэлэлт авч байсан юм.

Түүнчлэн дэлхийн 150 гаруй орны төрийн дуулал, дэлхийн сонгодог болон орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүд, Монголын хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлийг урын сандаа багтаасан Монгол Улсын анхны томоохон мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэг юм.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

Хуваалцах