Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Олон улсын тулгамдсан асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцож байна

Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо Дэлхийн Эдийн засгийн Форумаас зохион байгуулж байгаа Олон улсын тулгамдсан асуудлаарх Дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэллээ.

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын тулгамдсан асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцож байна
Олон улсын тулгамдсан асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Зураг: МҮОНРТ

Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо Дэлхийн Эдийн засгийн Форумаас зохион байгуулж буй Олон улсын тулгамдсан асуудлаарх дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэллээ.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцож байгаа бөгөөд уулзалтаар урьд жилийн уулзалтын үр дүнг хэлэлцэхийн зэрэгцээ дэлхий дахинд тулгамдаж буй асуудлын талаар харилцан санал солилцох юм.

Энэхүү Олон улсын тулгамдсан асуудлаарх Дээд хэмжээний уулзалт нь 2013 оны арваннэгдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, иргэний нийгэм, төрийн болон олон улсын байгууллага зэрэг 80 гаруй салбарын төлөөлөл, нийт 900 гаруй төлөөлөгч хуран цуглараад байна. Уулзалтын үеэр оролцогчид олон улсын эдийн засаг, аж үйлдвэрийн салбарын эргэн тойрон дахь тулгамдсан асуудлыг хамтран хэлэлцэнэ.

Хуваалцах