Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олон улсын өдрийг “Мэдлэгээ түгээцгээе” уриатай тэмдэглэнэ

НҮБ-ын Ерөнхий ассамблийн шийдвэрээр Гамшгийн эрсдлийг бууруулах Олон улсын өдрийг дэлхий нийтээр 2009 оноос хойш эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын өдрийг “Мэдлэгээ түгээцгээе” уриатай тэмдэглэнэ
Олон улсын өдрийг “Мэдлэгээ түгээцгээе” уриатай тэмдэглэнэ. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Ерөнхий ассамблийн шийдвэрээр Гамшгийн эрсдлийг бууруулах Олон улсын өдрийг дэлхий нийтээр 2009 оноос хойш эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай.

Гамшгийн эрсдлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриаг дэвшүүлэн ажилладаг.

Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас “Live to Tell” буюу “Мэдлэгээ түгээцгээе” уриаг дэвшүүлээд байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг бууруулах нь иргэн, хувь хүнээс ихээхэн шалтгаална. Иргэн бүр болзошгүй эрсдлээс өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, бусдад тусламж үзүүлэх мэдлэг, дадлыг эзэмшсэн байх нь чухал.

Тэгвэл гамшгаас өөрийгөө болон бусдыг аврах, хамгаалах мэдлэгээ бусадтай хуваалцаж, бусдад түгээн дэлгэрүүлэхийг НҮБ-ын Ерөнхий ассамблиас “Мэдлэгээ түгээцгээе” уриагаараа дэлхий нийтэд уриалж байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх өөрт байгаа мэдлэгээ бусдад түгээснээр дэлхий нийтээр гамшгийн эрсдлийг хамтдаа бууруулж чадах юм.

Хуваалцах