Олон улсын Улаан загалмайн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн, Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхийлөгч Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Баярсайхан, Ц.Оюунбаатар, Ц.Оюунгэрэл нар өнөөдөр Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо /ОУУЗУХСНХ/-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

Уулзалтын эхэнд Женев дэх ОУУЗУХСНХ-ны Тамгын газрын дарга Фрэнк Мохауэр хамт яваа төлөөлөгчдөө танилцуулан Улсын Их Хурлын гишүүдийг цаг, зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг /МУЗН/ болон ОУУЗУХСНХ-ны хамтын ажиллагааны талаар танилцуулав. Мөн тэрбээр, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар асууж сонирхов. Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхийлөгч Н.Энхболд хэлэхдээ, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар төр, Улаан загалмайн үндэсний нийгэмлэгийн харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох талаар УИХ тууштай ажиллаж байгаа гэв. Уузалтын үеэр хоёр тал сонирхсон асуудлаар харилцан ярилцаж санал солилцлоо.
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний бүрэлдэхүүн хэсэг болох Монголын Улаан загалмай нийгэмлэг нь 1959 онд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоонд элсэж, 84 дэх гишүүн байгууллага болсон юм.