Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Олон улсын Улаан загалмайн өдөр тохиож байна

Өнөөдөр Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн өдөр тохиож байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын Улаан загалмайн өдөр тохиож байна
Олон улсын Улаан загалмайн өдөр тохиож байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн өдөр тохиож байна. Энэ хөдөлгөөний үндсийг бүрэлдүүлэгч хүмүүс нь сайн дурынхан учир "Сайн дурынхны өдөр" ч гэж олон улсад нэрлэдэг.

Энэ өдрийг Улаан загалмайн хөдөлгөөнийг санаачлагч, Нобелийн шагналт Анри Дюнаны мэндэлсэн өдрийг тохиолдуулан тэмдэглэдэг байна. Улаан загалмайн нийгэмлэг нь хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж, хүн бүрийг хүндэтгэх, хамгаалах, зовлон шаналалыг нь хөнгөвчилж, тус дэм болох зорилготой байгуулагдсан олон улсын хүмүүнлэгийн хөдөлгөөн юм.

Одоогоор дэлхий даяар 185 орны 97 сая сайн дурын ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Анх 1859 онд санаачилж, 1919 онд ашгийн бус үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилготойгоор албан ёсоор байгуулагдсан байна. Төв байр нь Швейцарийн Женев хотод байрладаг юм.

Хуваалцах