Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Олон улсын валютын сангийн тэргүүн шүүхэд дуудагджээ

Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард Францад сангийн сайд байх үетэй нь холбогдсон хэргээр шүүхэд дуудагдлаа. 1993 онд Францын бизнес эрхлэгч Бернар Тапи спорт барааны Адидас

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын валютын сангийн тэргүүн шүүхэд дуудагджээ
Олон улсын валютын сангийн тэргүүн шүүхэд дуудагджээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард Францад сангийн сайд байх үетэй нь холбогдсон хэргээр шүүхэд дуудагдлаа. 1993 онд Францын бизнес эрхлэгч Бернар Тапи спорт барааны Адидас компаниа тус улсын төрийн мэдлийн Креди Лионне банкаар дамжуулан худалджээ. Харин дараа нь Бернар Тапи тус банк Адидас компанийн үнийг санаатайгаар унагасан гэх зарга үүсгэсэн.

Улмаар 2008 онд Кристин Лагард сангийн сайд байх үедээ, Тапид 404 сая еврогийн нөхөн төлбөрийг улсын хөрөнгөнөөс олгохоор шийдвэрлэсэн байна. Кристин Лагард энэ шийдвэрээрээ албан үүргээ умартан, улсын хөрөнгийг шамшигдуулсан, мөн залилан мэхлэх ажиллагаанд оролцсон гэж Францын шүүх үзэж байгаа юм. Энэ сарын эхээр Францын шүүх Бернар Тапиг нөхөн төлбөр авах эрхгүй байсан гэж үзэн, улсаас авсан 404 сая еврог эргүүлэн төлөхийг үүрэг болгоод байгаа. Харин Кристин Лагард шүүхээр буруутай гэдэг нь тогтоогдвол, түүнд нэг жил хүртэл хугацаагаар шоронд хорих ял оноож магадгүй байна.

Хуваалцах